Home » Articles » My articles |
Вилльпрафен " Солютаб" шахмалын үйлчлэгч бодис нь Джозамицин бөгөөд энэ нь мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах цочмог болон архаг халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
Хэрэглэх заавар Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны өсвөр үеийнхэнд джозамициныг хоногт 1-2г-р хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд хоногийн тунг 3г хүртэл тунгаар ихэсгэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ. Хүүхдэд хоногт 40-50мг/кг тунгаар 2-3 хувааж хэрэглэнэ. Энгийн бөмбөлөг хэлбэрийн батгашлын үед 500мг-р хоногт 2 удаа эхний 2-4 долоо хоног, цаашдаа 500мг-р хоногт 1 удаа барих эмчилгээнд 8 долоо хоногийн турш хэрэглэнэ. Вильпрафен Солютабын уусдаг шахмалыг 2 замаар хэрэглэж болно. Нэг бол бүтнээр усаар даруулан залгиж хэрэглэх ба эсвэл хэрэглэхийн өмнө усанд уусгаж хэрэглэнэ. Шахмалыг 20мл-с доошгүй усанд уусгаж хэрэглэхийн өмнө сайтар хутгаж хөвмөл үүсгэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. ДЭМБ-ын зөвлөмжөөр стрептококкын халдварын үед антибиотик эмчилгээг 10 хоногоос багагүй хугацаагаар хэрэглэдэг. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл үед заалтаар хэрэглэж болно. ДЭМБ-ын Европын бүсэд жирэмсэн эмэгтэйн хламидын халдварын эмчилгээнд сонгож хэрэглэхийг зөвлөдөг. Санамж Цээрлэлт:Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Макролидын бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс ,хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт . Гаж нөлөө: Хоол боловсруулах замын зүгээс: Ховор хоолонд дургүй болох, дотор муухайрах, цээж хорсох, бөөлжих, дисбактериоз, суулгалт. Хүнд явцтай суулгалт удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд амь насанд аюултай гэдэс цочролын хам шинж (псевдомемранозный колит) үүсэж болзошгүйг анхаарна. Харшлын урвал: Маш ховор тохиолдолд арьсны харшлын урвал (чонон хөрвөс) илэрч болно. Элэг ба цөсний замын зүгээс: Зарим тохиолдолд цусан дахь элэгний ферментийн идэвх түр зуур ихсэх, ховор тохиолдолд цөсний урсгал өөрчлөгдөх, шарлах зэрэг шинж илэрдэг. Сонсголын аппаратын зүгээс: Ховор тохиолдолд тунгаас хамаарч сонсголын өөрчлөлт түр зуур ажиглагдана. Бусад: Маш ховор тохиолдолд: кандидоз . Тун хэтрэх болон хэрэглэх үеийн бусад алдаа: Орчин үед хордлогын өвөрмөц шинж илэрсэн талаар тэмдэглэгдээгүй. Тун хэтэрсэн тохиолдолд: Гаж нөлөө гэсэн хэсэгт тэмдэглэгдсэн ялангуяа хоол боловсруулах замын зүгээс зарим шинжүүд илэрнэ. Хэрэв 1 тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөвөл тунг яаралтай хэрэглэх шаардлагатай. Хэрэв дараагийн эм хэрэглэх цаг болсон бол мартсан тунг хэрэглэлгүй эмчилгээний ердийн дэглэмээрээ үргэлжлүүлнэ. Тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Эмчилгээг завсарлах буюу цагаас эрт зогсоовол эмчилгээний үр дүн суларна. Эмийн харилцан үйлчлэл: Вильпрафен Солютаб ба бусад антибиотик. Бактерийн өсөлт үржлийг саатуулдаг антибиотик нь бактерийг үхүүлэх үйлдэлтэй антибиотикын (пенициллин, цефалоспорин) үйлдлийг сулруулдаг учраас джозамициныг ийм төрлийн антибиотиктой хамт хэрэглэхгүй. Джозамициныг линкомицинтэй хамт хэрэглэж болохгүй. Учир нь аль алиных нь үйлдэл суларч болзошгүй. Вильпрафен Солютаб ба ксантин Макролидын бүлгийн зарим антибиотик ксантины (теофиллин) задралыг удаашруулдаг учир хордлого үүсгэж болзошгүй. Судалгаагаар джозамицин нь теофиллины ялгаралд макролидын бүлгийн бусад антибиотикоос бага нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Вильпрафен Солютаб ба гистамины эсрэг бэлдмэл Джозамициныг терфенадин, астемизол, агуулсан гистамины эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэсний дараа амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэж болзошгүй. Вильпрафен Солютаб ба харга мөөгний алкалоид Макролидын бүлгийн антибиотик ба харга мөөгний алкалоидыг зэрэг хэрэглэсний дараа судас хүчтэй нарийссан талаар тэмдэглэгдсэн байдаг. Джозамициныг хэрэглэх үед эрготаминд хэт мэдрэг болсон нэг тохиолдол илэрсэн. Иймээс дээрх бэлдмэлийг хамт хэрэглэхдээ өвчтөнийг ажиглах шаардлагатай. Вильпрафен Солютаб ба циклоспорин Джозамицин ба циклоспориныг зэрэг хэрэглэж байгаа үед цусан дахь циклоспорины тун ихсэж бөөр хордуулах концентрацид хүрч болно. Вильпрафен Солютаб ба дигоксин Бэлдмэлийг дигоксинтой хамт хэрэглэх үед цусан дахь дигоксины концентраци ихсэж болно. Вильпрафен Солютаб ба жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл Ховор тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлийн жирэмслэлтээс хамгаалах үйлдэл макролидын бүлгийн эмийг хамт хэрэглэж байгаа үед суларч болно. Энэ тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын бус бэлдмэл нэмж хэрэглэх шаардлагатай. Онцгой анхааруулга! Бөөрний дутагдалтай өвчтөнд эмчилгээг холбогдох лабораторийн шинжилгээний үр дүнг хянаж явуулна. Макролидын бүлгийн бусад антибиотиктой солбицсон дасал үүсгэж болно. Жишээ нь химийн бүтцээрээр нэг төрлийн антибиотикт дасал болсон бичил биетэн мөн джозамицинд дасаж болно.
| |
Views: 1397 | Comments: 1 | |
Total comments: 1 | |
| |