" СЭРСАНДИМЭД" ЭМНЭЛЭГ
ДОТОР, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН


h

Сэрсандимэд эмнэлгийн танилцуулга

 Манай эмнэлэг нь 1998 онд үүдэн эмнэлэг хэлбэрээр КН II эмнэлгийн хүүхдийн больницийн 1-р давхарт Дотор, УАУ-н чиглэлээр , Үе мөчний өвчнүүд, Элэг цөсний өвчнүүд, Халдварт өвчний дараах үлдэцүүдийг оношлож эмчлэх чиглэлээр байгуулагдан ажиллаж эхэлсэн. ХӨСҮТ-д 25 жил ажилласан их эмч В.Пүрэвсүрэн, Г.Чимэд-Очир, КН II эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн бариа заслын сувилагч С.Алтанчимэг нар эмнэлгийн тулгын чулууг тавилцан шинжлэх ухааны чиглэлтэй эмнэлэг болон ажиллаж эхэлснээс хойш 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн засаг даргын 2001 оны 3-р сарын 7-ний өдрийн 116 тоот захирамжаар дотрын өвчнийг оношлон эмчлэх 10 ор ажиллуулах зөвшөөрөл олгогдсоноор хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлэг нь:

2001 онд магадлан итгэмжлэгдсэн

2003 онд магадлан итгэмжлэгдсэн

2004 онд нийслэлийн найдвартай түнш хамт олон

2005 онд магадлан итгэмжлэгдсэн

2006 оны улсын шилдэг 10 байгууллагын өргөмжлөл

2007 онд магадлан итгэмжлэгдсэн

2008 онд МХХЭМНХ-ны 15 жилийн ойн баярын бичиг мөнгөн шагнал

2009 онд БЗД-н засаг даргын шийдвэрээр баярын бичиг мөнгөн шагнал

2010 онд магадлан итгэмжлэгдсэн

2011 онд шилдэг татвар төлөгч байгууллага зэрэг өргөмжлөл шагналыг тус тус хүртсэн.

2012 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн.

2015 онд 4 жилээр магадлан итгэмжлэгдсэн.