Монголчуудын өмнө тулгамдаад буй нэг чухал асуудал бол элэгний хавдар. Элэг өвчлөх хамгийн том шалтгаан нь А, В, С, Д, Е төрлийн вирусийн халдвар юм. Нөгөө талаас хоол болон зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор элэг өөхөлдөг байна. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий аж. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга гаруйг элэгний С вирустэй гэж үздэг байна. Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь санаа зовнихуйц тоо гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцлоод байгаа юм. Тиймээс өнгөрсөн онд элэгний С вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй харвони гэх эмийг оруулж ирсэн билээ.
|